Тусламж

Түгээмэл асуулт хариулт, үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого

ХЭРХЭН ЗАХИАЛГА ХИЙХ ВЭ?

  1. ibooking.mn сайтад нэвтэрч хайлтын хэсэгт аялах газар, буудаллах зочид буудал, ресорт, аялалаа сонгон хайлт хийнэ.
  2. Хайлтын илэрц гарч ирэхэд байрлах болон аялах өдрөө сонгон зочид буудал, аялалын дэлгэрэнгүй хуудас руу шилжин өөрт тохирсон газар, аялалаа сонгож захиалах товчыг дарна.
  3. Захиалах хэсэгт хувийн мэдээлэл оруулах болон төлбөрийн мэдээллийн хэсэг байрлана.
  4. Та төлбөрөө кредит картаар, дансаар, Q pay-ээр төлөх боломжтой (Дансаар төлөх тохиолдолд 24 цагийн дотор төлбөрийг шилжүүлж захиалгаа баталгаажуулахыг анхаарна уу)
  5. Захиалга хийж дууссанаар таны и-мэйлд захиалгын баталгаажсан мэдээлэл илгээгдэх болно.
  6. Тухайн сонгосон өдрөө зочид буудал, ресорт болон аялал хийх газраа очиж баталгаажуулалтын имэйлээ үзүүлж үйлчлүүлнэ.
  7. НӨАТ орсон төлбөрийн баримтыг хэрэглэгч үйлчилгээ авч дууссаны дараа Айбүүкингээс мэйл хаягаар илгээнэ.

ТУСГАЙ ЗАХИАЛГА ХИЙЖ БОЛОХ УУ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Тусгай болон нэмэлт захиалга хийх боломжтой боловч Айбүүкинг баталгаа гаргахгүй.

ТӨЛБӨРИЙН ЯМАР ХЭРЭГСЭЛ БАЙДАГ ВЭ?

Кредит карт (VISA, MASTER CARD), Q pay, дансаар шилжүүлэх, одоо захиал дараа төл гэсэн сонголтуудаас сонгон төлбөр хийх  боломжтой. Бид удахгүй MostMoney, Candy, Lendmn-ээр төлбөр хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

БҮРТГҮҮЛЭХГҮЙ ЗАХИАЛГА ХИЙЖ БОЛОХ УУ?

Болно. Та хүссэн зочид буудал, амралтын газар, аялалаа сонгон захиалах хэсэгт хувийн мэдээллээ оруулахад болно.

ЗАХИАЛГАА ЦУЦЛАХАД ЯМАР НЭГЭН ТӨЛБӨР АВАХ УУ?

Тухайн буудал, амралтын газар, аялалын газраас хамааран журам нь ялгаатай байх ба та захиалга хийх үедээ тухай бүрт танилцуулагдах цуцлалтын журам, хоногтой сайтар танилцахыг зөвлөж байна.

ТӨЛБӨРӨӨ ЗОЧИД БУУДАЛ/АЯЛАЛЫН ГАЗАР ОЧООД ТӨЛЖ БОЛОХ УУ?

1) Айбүүкинг одоогоор кредит карт (VISA, MASTER CARD), Q pay, дансаар шилжүүлэг хийх боломжтой.

2) Одоо захиал, дараа төл – Та захиалгаа өгөөд дараа төлж болно. Харин захиалга хийсэн хугацаанаас 3-4 өдрийн өмнө захиалгаа баталгаажуулан төлбөрөө бүрэн төлсөн байх ёстой.

ТАНАЙХААР ЗАХИАЛБАЛ НЭМЭЛТ ТӨЛБӨР АВДАГ УУ?

ibooking.mn хэрэглэгчдэд зочид буудал, амралтын газар, тур аялал, онгоцний тийзийн хамгийн хямд үнээр үйлчлэхийг зорьдог бөгөөд зочноос ямар нэгэн нэмэлт төлбөр авдаггүй болно.

ЗАХИАЛГА БАТАЛГААЖСАН И-МЭЙЛ ХЭЗЭЭ ХҮЛЭЭХ АВАХ ВЭ?

Таны захиалга баталгаажсан И-мэйл ихэнх тохиолдолд 20-30 минутын дотор танд хүрнэ. Хэрэв И-мэйл хүлээж аваагүй тохиолдолд бид танд junk mail and/or spam filters -ыг шалгахыг зөвлөж байна.

ХҮҮХДЭЭС НЭМЭЛТ ТӨЛБӨР АВДАГ УУ?

Ихэнх зочид буудал, амралтын газар болон тур аялалын газрууд хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилдэг.

ЗАХИАЛГА ХИЙСЭН ОВОГ, НЭРЭЭ ӨӨРЧИЛЖ БОЛОХ УУ?

Хэрэв анх захиалга хийсэн хэрэглэгчийн овог, нэр тухайн зочид буудал, ресорт, тур аялалын газрын захиалга хийсэн мэдээлэлтэй тохирохгүй тохиолдолд ibooking.mn сайттай холбогдоно уу.

IBOOKING.MN БЭЛГИЙН КАРТ

Ibooking.mn ТУН УДАХГҮЙ “Бэлгийн Карт” хэрэглэгч та бүхэндээ зориулан гаргахаар ажиллаж байна.

ХЭРХЭН БЭЛГИЙН КАРТТАЙ БОЛОХ ВЭ?

Олон удаа захиалга хийсэн тохиолдолд захиалга бүрээсээ хөнгөлөлт эдлэх “Бэлгийн Карт” хүлээн авах боломжтой.

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

iBooking.mn

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Ливинг Тотал ХХК нь (Монгол Улс, УБ хот, СБД, Сөүлийн гудамж, 31 байр, 102 тоот) хэрэглэгчийн хувийн мэдээллийг аюулгүй нөхцөлд цуглуулж, хэрэглэгчдийг манай сайтад нэвтэрсэн үед хэрэглэдэг болно. (Гар утас, Таблет, нөүтбүүк, суурин комьютер). Манай хэрэглэгчийн үйлчилгээний баг И-Мэйл -ээр дамжуулан хэрэглэгчидтэй харилцдаг. Доорхи хүснэгт дэх товч мэдээлэл бол манай iBooking.mn цахим сайтын нууцлалын бодлогыг илэрхийлнэ.

1. Мэдээлэл цуглуулах iBooking.mn нь захиалга хийхэд шаардлагатай таны овог нэр, утасны дугаар, И-Мэйл хаяг, кредит картын мэдээллийг цуглуулдаг.
2. Хэрэглээ Бид дээрх цуглуулсан мэдээллийг хамтрагч, түнш байгууллагуудын захиалга хийхэд ашигладаг.
3. Гар утас iBooking.mn сайтыг гар утсаар дамжуулан захиалга хийх тохиолдолд захиалгын мэдээллийг хэрэглэгчийн гар утсанд мэдэгдэл хэлбэрээр хүргэдэг.
4. Мэдээлэл хуваалцах iBooking.mn сайт нь таны захиалгын мэдээллийг хамтрагч, түнш байгууллагатай шаардлагатай тохиолдолд хуваалцана. (Booking.com, Expedia, Travelpayout, Зочид буудал, тур операторын компани)
5. Күүкийс Таны компьютерт cookies гэсэн нэр бүхий хавтас хадгалаастай байна уу? Зарим тохиолдолд хэрэглэгчид Internet Cookies-ийг вирустай андуурах нь бий.  Cookie бол таны компьютерт, мөр тэмдэгтийн хэлбэрээр хадгалагдсан мэдээллийн нэг хэсэг   юм.
Cookie-гийн хамгийн өргөн хэрэглээ бол хэрэглэгчийн ID хадгалах. Жишээлбэл: Cookie нь     ID=96352398 гэх мөр тэмдэгтийг хадгалж байж болно.

  • Cookies бол зүгээр л тэмдэгтийн цуглуулга. Жирийн текст файлууд тул, та нээж, ямар мөр тэмдэгтүүд хадгалагдаж байгааг харж болно.
  • Cookies нь ямар ч аюулгүй. Зарим тохиолдолд хүмүүс cookies-ийг вирус эсвэл таны хувийн мэдээллийг ангуучилж буй програм гэж андуурдаг. Гэхдээ энэ файл нь ямар нэгэн өөрийгөө идэвхжүүлэгч, таны хувийн мэдээллийг цааш нь дамжуулагч програм биш.

Cookies-ийн талаар санаа зовох үе бол та сургуулийн эсвэл интернет кафе гэх мэт олон хүн ашигладаг компьютерийг ашиглах үед. Шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлын үүднээс cookies-т хадгалагдсан өөрийн хувийн мэдээллийг устгаж, тухайн компьютерт хадгалаастай үлдээхгүй байх хэрэгтэй.

6.Олон Улсын мэдээлэл шилжүүлэг Бид хил дамнасан шилжүүлэг дата мэдээллийг Олон Улсын хууль, дүрэм, журмын дагуу аюулгүй шилжүүлдэг.
7. Хамтрагч, түнш байгууллагын мэдээлэл Бид хамтрагч түнш, байгууллагуудаас шаардлагатай тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг цуглуулан авдаг. (Booking.com, Expedia, Travelpayout, Зочид буудал, Тур оператор компани)
8. Аюулгүй байдал Бид нууцлалын өндөр түвшинд хэрэглэгчдийг мэдээллийг нууцалдаг болно.
9.Нууцлалын бодлогыг шинэчлэх Бид нууцлалын бодлогыг хууль, журамд нийцүүлэн хэдийд ч шинэчлэх эрхтэй болно.Хэрэв энэхүү Үйлчилгээний нөхцөл, журмын аль нэг заалт өөрчлөгдөх эсвэл хүчингүй болсон тохиолдолд бусад бүх заалт нь хүчин төгөлдөр бөгөөд дагаж мөрдөгдөхүйц хэвээр байна.
10.Хамтрагч, түнш байгууллагын интернет холбоос iBooking.mn сайт хамтрагч, түнш байгуулагуудын интернет холбоосыг байршуулах ба бидний зүгээс эдгээр түнш, байгууллагуудын интернет холбоосыг удирдах боломжгүй болно. Үүнээс үүдэн гарах аливаа асуудлыг ibooking.mn хариуцахгүй болохыг анхаарна уу. (Booking.com, Expedia, Travelpayout)
11. Холбоо барих Хэрэглэгч та манай үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлоготой холбоотой асуулт байвал доорх холбоосоор орж холбогдоно уу.

Холбоо барих

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Энэхүү журам нь “Ливинг Тотал” ХХК-иас хэрэглэгчид санал болгож буй бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой харилцаанд шууд болон шууд бусаар зохицуулах зориулагдсан болно.

Хэрэглэгч та манай Ливинг Тотал ХХК-ийн iBooking.mn вэбсайт, iBooking захиалгын системээр дамжин хайлт хийх, захиалга хийсэн тохиолдолд энэхүү үйлчилгээний журам, нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Энэхүү цахим хуудас, хэрэглэгчид санал болгож буй зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, тур аялал, онгоцны тийз захиалгатай холбоотой бүхий л мэдээлэл зэрэг нь Ливинг Тотал-ийн өмч болно. Энэхүү мэдээлэл нь доор заасан нөхцөл, журмын дагуу хэрэглэгчид буудал, тур аялалд захиалга хийхэд зориулагдсан ба арилжааны зориулалтгүй болно.

Шаардлага гарвал уг үйлчилгээний журам, нөхцөлийг Ливинг Тотал ХХК-ийн зүгээс бусад талуудад урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөлт хийх, шинэчлэх эрхтэй болно.

“iBooking захиалгын систем” гэдэг нь Ливинг Тотал ХХК-ийн эзэмшиж, удирдаж, хөгжүүлдэг зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, тур аялал, онгоцны тийзийн онлайн захиалгын үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож буй вэбсайт болон аппликэйшныг заана.

“Үйлчилгээ” гэдэг нь iBooking захиалгын систем дээр санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн онлайн захиалгын үйлчилгээг заана.

“Харилцагч” гэж зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, зуслан, сууц өмчлөгч, тур оператор, онгоцны авиа компани түүнтэй холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээг iBooking захиалгын систем дээрх санал болгохоор iBooking.mn-тэй хамтран ажиллагч байгууллага, хувь хүнийг заана.

“Зочид буудал” гэдэг нь Ливинг Тотал ХХК-ийн хамтрагч зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, хувийн сууцыг нийтэд нь заана.

1.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ

iBooking нь харилцагч өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан танилцуулах, захиалга хүлээн авах, нөгөө талаас хэрэглэгч нь хүссэн байршил, өдөр, буудалд захиалга хийх боломжийг бүрдүүлсэн онлайн iBooking захиалгын системийг хөгжүүлэн, санал болгодог.

iBooking.mn-ээр дамжуулан захиалга хийснээр Хэрэглэгч нь Харилцагчийн санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээг захиалах, худалдан авах хууль ёсны харилцаанд шууд орж байгаа гэж үзнэ.

iBooking захиалгын системд байрлах Хэрэглэгчид харагдаж буй буудлын болон өрөөний мэдээлэл нь Харилцагчаас бидэнд ирүүлсэн мэдээлэл болно.

iBooking нь мэдээллийн үнэн зөв, бүрэн гүйцэд байдалд баталгаа өгөх эсвэл тэдгээрийг өөрчлөх, засч залруулах үүргийг хүлээхгүй болно. Хэдий тийм ч iBooking-ын зүгээс найдвартай, бодит мэдээллийг чанартайгаар Хэрэглэгчид хүргэхийн төлөө байнга ажилладаг болно.

Харилцагч нь iBooking захиалгын систем дээр байрлуулсан мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн (өрөө сууцны тоо болон үнийн мэдээлэл мөн хамаарна) эсэхийг бүрэн хариуцна.

Бидний санал болгодог үйлчилгээ нь iBooking захиалгын систем дээр байршсан аливаа мэдээлэл, программ хангамж, захиалга гэх мэт бүтээгдэхүүн үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр дамжуулан худалдах, өөр линк холбоосоор холбон арилжаа ашгийн зорилгоор ашиглах, хуулбарлах зэрэг үйлдэл нь хориотой болно.

2.ЦАХИМ ПЛАТФОРМЫН ХЭРЭГЛЭЭ

Үйлчилгээний Нөхцөл нь Хэрэглэгч болон Ливинг Тотал ХХК-ны хооронд байгуулагдсан хамтран ашиглах гэрээгээр зохицуулагдана.

iBooking.mn нь Олон Улсын нэр хүнд бүхий аялал жуулчлалын онлайн захиалгын компани, цахим платформуудтай хамтран ажилладаг. Тухайлбал Booking.com, Expedia, TravelPayout гэх онлайн захиалгын платформууд болно.

Тиймээс зарим тохиолдолд дээрх харилцагч компаниудаас баталгаажуулалтын лавлагаа хүлээн авна.

Мөн дээр дурдсаны дагуу харилцагч, түншүүдтэй хамтран бид хэрэглэгч та бүхэнд нэмэлт үйлчилгээ (Онгоцны тийз захиалга, авто машин түрээс) захиалга хийх боломжтой.

iBooking.mn сайт дээрх түнш байгууллагуудын өмнө хариуцлага хүлээхгүй болно.

3.ҮНЭ, ҮНИЙН БАТАЛГАА, НЭМЭЛТ ТӨЛБӨР, ВАЛЮТЫН ХАНШ

iBooking.mn захиалгын систем дээр Хэрэглэгчид санал болгож байгаа үнийг хамгийн өрсөлдөх чадвартай онлайн үнэ байлгахаар бид баримтлан ажилладаг болно.

Бүх өрөө сууц, тур аялалын үнэ нь нэг хоногийн, нэг өрөөний, нэг сууцны (зарим тохиолдолд нэг хоногийн, нэг зочны) үнээр илэрхийлэгдэх бөгөөд iBooking захиалгын систем эсвэл Захиалгын баталгаажуулалтын хуудсан дээр өөрөөр тусгайлан заагаагүй бол НӨАТ болон Нийслэл хотын татвар, Үйлчилгээний хөлс тус тус багтсан үнэ байна.

Захиалагч Буудал, Тур аялалын захиалгын дагуу ирээгүй, цуцлалт хийсэн тохиолдолд захиалгын журмын дагуу Харилцагч талаас торгуулийн төлбөрийг татвар хураамжийн хамт нэхэмжилж болно.

Онцгой тохиолдолд iBooking захиалгын системээр зарим өдрүүдэд, тодорхой буудал, тур аялалыг Харилцагчийн зүгээс илүү хямд үнээр санал болгож болно. Энэ нь Харилцагчаас санал болгож буй тусгай үйлчилгээ ба тодорхой шаардлага, нөхцөлтэйгөөр санал болгосон үйлчилгээ болохыг анхаарна уу. Жишээ нь: Захиалгыг нэгэнт хийсэн тохиолдолд цуцлах боломжгүй эсвэл төлбөрийг урьдчилж авах бөгөөд буцаалтыг хийх боломжгүй гэх мэт.

Онгоцны тийз захиалга, авто машин түрээсийн үнэ нь iBooking.mn-сайттай хамтран ажилладаг түнш байгууллага (Booking.com, Expedia, Travelpayout) зүгээс гаргадаг үнэ тул нэмэлт төлбөр болон хямд үнийн баталгааг бидний зүгээс хянах боломжгүйг анхаарна уу.

iBooking.mn сайт дээр байгаа буудал, тур аялалын үнэ тухайн улсын ханшаар мөнгөн тэмдэгтээр байршина.

Валютын ханшийн үнийн зөрүүг Олон Улсын тухайн өдрийн ханшаар автоматаар тооцдог тул iBooking.mn сайт хариуцахгүй болно.

Одоо Захиал, Дараа Төл төлбөрийн хэрэгсэл нь хэрэглэгч захиалгаа өгөөд дараа төлж болно. Харин захиалга хийсэн хугацаанаас 3-4 өдрийн өмнө захиалгаа баталгаажуулан төлбөрөө бүрэн төлсөн байх ёстой. Төлбөрөө тухайн хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно.

4.ХЭРЭГЛЭГЧИЙН НУУЦЛАЛ

Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах тал дээр бүрэн анхааран ажилладаг. Хэрэглэгчийн нууцлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорхи холбоосоор үзэж болно. Нууцлалын бодлого

5.ТӨЛБӨР ТООЦОО, ЗАХИАЛГА ЦУЦЛАЛТ

Хэрэглэгчид санал болгож буй манай Үйлчилгээ нь үнэ төлбөргүй бөгөөд бид үйлчилгээ үзүүлснийхээ төлөө Хэрэглэгчээс ямар нэг нэмэлт төлбөр, захиалгын шимтгэл авахгүй болно.

Захиалгыг өгөх явцад төлбөрийг iBooking захиалгын системд заасан хэлбэрээр гүйцэтгэх ба урьдчилж захиалгын төлбөр хийгдсэнээр таны захиалга баталгаажна.

Захиалгын төлбөрийг iBooking захиалгын системд заасан гуравдагч төлбөрийн хэрэгслийг ашиглан (банкны шилжүүлэг, кредит карт, Q pay, Одоо захиал, Дараа төл гэх мэт) гүйцэтгэж захиалгыг баталгаажуулж болно.

Цуцлах боломжгүй болон буцаалт хийхгүй нөхцөлтэй тусгай үнээр санал болгосон захиалгын хувьд захиалга хийгдэн баталгаажих үед Ливинг Тотал нь төлбөрийг банкны шилжүүлэг эсвэл төлбөрийн картаас татан авах эрхтэй байна.

Өөрийн сонгосон захиалгатай холбоотой бүхий л мэдээлэл болон нөхцөлийг сайтар уншиж танилцсаны үндсэн дээр захиалга хийхийг зөвлөж байна.

6.ЦУЦЛАЛТ

iBooking захиалгын систем дээр санал болгосон Буудал, Тур аялал Хэрэглэгч захиалгаа хийсэн бол Хэрэглэгч захиалга цуцлалтын журам болон бусад нөхцөлтэй (тухайн Буудал, Тур аялал ашиглалтын болон үйлчилгээний журам гэх мэт) танилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр захиалга хийсэн гэж үзнэ.

iBooking захиалгын системээр санал болгож буй Буудал, Тур аялалын захиалгын болон цуцлалтын ерөнхий журмууд нь тухайн буудал, аялалын танилцуулах хуудас, эсвэл захиалга хийх хуудас, мөн захиалгын баталгаажуулах хуудас, и-мэйл зэргээр танд хүргэж байгааг анхаарч танилцаж, захиалгаа хийхийг зөвлөж байна.

Тусгай хямдарсан үнээр санал болгож байгаа буудал, тур аялалын хувьд цуцлалт эсвэл өөрчлөлт хийх боломжгүй хатуу журам, нөхцөлтэй байдгийг анхаарна уу.

Барьцаа төлбөр эсвэл урьдчилгаа төлбөр (бүтэн болон хэсэгчилсэн хувиар) шаардлагатай захиалгуудын хувьд цуцлалтын журмын дагуу, тодорхой шатлал бүхий хуваариар захиалга цуцлалтын торгууль нэхэмжлэгдэх тохиолдол байж болно. Энэ тохиолдолд цуцлалт хийх бол нийт төлөгдсөн урьдчилгаа, барьцаа төлбөрийг бүрнээр нь, эсвэл тодорхой хувийг буцаан авахгүй тохиолдол мөн байж болохыг анхаарна уу.

Цуцлалт болон урьдчилгаа төлбөрийн журам нь Буудал болон өрөөний төрөл, тур аялалын захиалгын хугацаа болон агуулгаас хамааран харилцан адилгүй байж болно. Тиймээс захиалга хийх Буудал, Тур аялал захиалгын журам нөхцөлийн заалт мөн захиалга баталгаажуулалт хуудсанд буй Буудал, Тур аялалаас Хэрэглэгчид зориулсан чухал мэдээлэл (цуцлалтын журам, барьцаа төлбөр, төлбөрийн карттай холбогдох мэдээлэл, хамт олны захиалгатай холбогдох мэдээлэл, нэмэлт ор гэх мэт мэдээлэл) хэсэгтэй сайтар уншиж танилцана уу.

Төлбөрийн хоцролт, төлбөрийг буруу банкны дансанд хийсэн, төлбөрийн картны мэдээллийг буруу өгсөн эсвэл хүчингүй картны мэдээлэл өгсөн гэх зэргээс үүдэх аливаа хариуцлага нь Хэрэглэгчийн бүрэн хариуцлага байна. Үүнээс үүдэн гарсан аливаа эрсдэл, хохирлыг iBooking.mn хариуцахгүйгээс гадна Буудал, Тур Аялалын журмын дагуу хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд Хэрэглэгч Буудал, Тур аялалд төлсөн төлбөрийг буцааж авах эрхгүй байна.

Хэрэв та хийсэн захиалгадаа өөрчлөлт оруулах, шалгах, эсвэл цуцлахыг хүсвэл танд илгээгдсэн захиалгын баталгаажуулалтын и-мэйл дэх зааврыг дагана уу.

Та Буудал болон Тур Аялалдаа оройтож очих, эсвэл дараа өдөр нь очихоор болсон тохиолдолд энэ тухайгаа бидэнд урьдчилан мэдээлж, таны буудлын өрөө, тур аялал цуцлагдахаас сэргийлэх боломжтой. Шаардлагатай бол манай Хэрэглэгчид үйлчлэх төвийн [email protected] хаяг руу болон 9919-7947 дугаарт холбогдвол бид Буудал болон Тур аялалд мэдээллийг дамжуулан туслах болно.

iBooking.mn нь таны Буудал8 Тур аялалдаа оройтож ирсэн, захиалгаа цуцалсан гэх зэргээс үүдэн гарсан Буудал, Тур оператар компаниудын нэхэмжлэгдсэн аливаа торгууль төлбөрт ямар нэг үүрэг болон хуулийн хариуцлага хүлээхгүй болно.

Манай түнш байгууллагууд болох (Booking.com, Expedia, Travelpayout) -ийн төлбөрийн нөхцөл, цуцлалтын журам тусдаа бөгөөд манайх хариуцахгүй болохыг анхаарна уу.

7.БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ

Бид өөрийн үйлчилгээний алдаа дутагдал, хариуцлагагүй байдал зэргээс үүдэн танд бодитоор учирсан шууд хохирлыг захиалгын хуудсанд заагдсан нийт үнийн дүн хүртэлх хэмжээгээр үйлчилгээний нөхцөл, журамд тодорхойлогдсоны дагуу хариуцлагыг хүлээнэ.

Бид (аливаа албан тушаалтан, захирал, ажилтан, төлөөлөгч, охин компани, нэгдмэл сонирхолтой компани, түншлэгч, агентын хэн нь ч) Харилцагч оруулсан, Хэрэглэгчээс ирүүлсэн Буудал, тур аялалын бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг iBooking захиалгын систем дээрээ байрлуулснаараа тухайн Харилцагчийн бизнесийн ашиг алдагдал, хохирол, нэр хүндийн уналт гэх мэт шууд болон шууд бус үр дагаварт хариуцлага хүлээхгүй болно.

iBooking.mn нь Харилцагчийн санал болгож буй аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрт хамаарах НӨАТ-ийг зөвхөн бидэнд олгогдсон дүнгээр олгоно.

Та өөрийн зочид буудал, амралтын газар, тур аялалын зураг, бичлэг, дүрсийн зохиогчийн эрхийг эзэмшигч нь бөгөөд эдгээрийг манай системд байршуулснаараа эдгээр зураг, бичлэг, дүрсийг iBooking.mn нь өөрийн вэб хуудас, аппликэйшн болон бусад танилцуулах, сурталчилгааны хэвлэл, хэрэгсэлд ашиглаж болно гэдгийг та хүлээн зөвшөөрсөнд тооцно. Ингэхдээ iBooking.mn-д эдгээр зураг, бичлэг, дүрсийг ашиглах, хувилах, бусдад үзүүлэх, тараан түгээх, өөрийн үзэмжээр iBooking.mn дээр байршуулах хязгаарлагдмал бус эрхийг олгож байгаа гэж үзнэ. Эдгээр зураг, бичлэг, дүрсийг байршуулсан хүн (этгээд) нь тэдгээрийг iBooking.mn-д ашигласнаас бий болох аливаа гуравдагч этгээдээс үүсгэх бүхий л хууль ёсны хариуцлагыг хүлээнэ.

iBooking.mn нь эдгээр зураг, бичлэг, дүрсийн эзэмшигч биш ба эдгээрийн үнэн бодит байдалд системд байршуулсан хувь хүн (этгээд), эсвэл байгууллага нь баталгаа өгөх үүрэгтэй ба iBooking.mn энэ тал дээр хариуцлага үүрэг хүлээхгүй.

Зураг, бичлэг, дүрсийг системд оруулж байгаа хүн (этгээд) нь ямар нэг вирус, халдваргүй байдалд баталгаа өгөх үүрэгтэй ба мөн эдгээр нь ямар нэг садар самуун, хууль бус, бүдүүлэг агуулгагүй, аливаа гуравдагч этгээдийн оюуны өмчийн болон зохиогчийн, хувийн нууцын эрхэнд халдаагүй байдлыг мөн хангах үүрэгтэй байна.

Дээрх шалгууруудыг бүрдүүлээгүй тохиромжгүй зураг, бичлэг, дүрсийг iBooking.mn-д байршуулахыг зөвшөөрөхгүй ба байршсан тохиолдолд iBooking.mn нь урьдчилан мэдэгдэхгүйгээр iBooking захиалгын системээс устгах, арилгах эрхтэй байна.

8.ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ

iBooking захиалгын системд ашиглагдаж байгаа программ хангамж,  iBooking захиалгын систем дээрх мэдээлэл, танилцуулга, контент, тэдгээрийн зохиогчийн болон оюуны өмчийн эрх нь iBooking.mn болон түүний харилцагч, түншлэгч нарынх байна. (Booking.com, Expedia, Travelpayout)

Бидний үйлчилгээгээ санал болгодог iBooking захиалгын систем дээрх контент (зочдын сэтгэгдэл, түүний орчуулсан хувилбар, хуудасны харагдах байдал, бүтэц зэрэг) гэх мэт бүхий л зохиогчийн болон оюуны өмчийн онцгой эрх, барааны тэмдэгтийг эзэмших ба iBooking.mn-ийн албан ёсны бичгэн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, холбоосоор дамжуулах, хэвлэн нийтлэх, идэвхжүүлэлт сурталчилгаанд хэрэглэх, нэгтгэж засварлах, контентыг ашиглах (орчуулсан хувилбар болон зочдын сэтгэгдэл багтана)-ыг хориглоно.

Хэрэв та iBooking захиалгын систем дээрх мэдээлэл контент, агуулгын (бүрэн эсвэл хэсэгчилсэн) зохиогчийн эсвэл оюуны өмчийн эрхтэй бол (орчуулсан хувилбар, зочны сэтгэгдэл багтана) үүгээр iBooking.mn тэрхүү эрхээ шилжүүлэн өгч байгаа болно.

Аливаа хууль бус ашиглалт, хэрэглээ болон мөн дээр дурдсан үйлдэл нь оюуны өмчийн эрхийн (зохиогчийн эрх ба мэдээллийн нууцлалын эрхийг оруулаад) зөрчилд хүргэхийг анхаарна уу.

9. АЯЛАЛ, ВИЗНИЙ ЗӨВӨЛГӨӨ, ОНГОЦНЫ ТИЙЗ ЗАХИАЛГА, ЦУЛАЛТ

iBooking.mn нь Олон Улсад зорчих онгоцны тийз захиалгыг одоогийн байдлаар 3-дагч, түнш байгууллагуудаар дамжуулан хийж байгаа болно. (Booking.com, Expedia, Travelpayout)

Олон Улсын онгоцны тийз захиалга хийхэд хамгийн чухал зүйлийн нэг бол ВИЗ юм.

Тиймээс онгоцны тийз захиалга хийхдээ манай түнш байгууллагуудын захиалга цуцлах, буцаах журмыг сайтар уншихыг зөвлөж байна.

Ихэнх тохиолдолд хатуу нөхцөлтэй билетийг буцаах боломжгүй ба зөөлөн нөхцөлтэй билетийн хувьд нэмэлт төлбөр төлж буцаалт хийдгийг анхаарна уу.

Виз гараагүйгээс үүдэн тасалбар цуцлах, буцаах журмыг манайх хариуцахгүй ба iBooking.mn -тэй хамтрагч түнш байгууллагуудын журмын дагуу шийднэ.

Хэрэглэгч та бүхэн тасалбар захиалахаас өмнө манай хамтрагч, түнш байгууллагын цуцлалтын журам, тасалбарын нөхцөл, тухайн зорчих орны визны нөхцөлтэй сайтар танилцахыг зөвлөж байна.

10.БУСАД ЗҮЙЛ

Энэхүү Үйлчилгээний нөхцөл, журам нь Олон Улсын дүрэм, журам, IATA болон Монгол улсын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн цар хүрээ, хэм хэмжээнд үйлчлэх ба аливаа маргааны үед талууд эвийн журмаар шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд IATA болон Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Энэхүү Үйлчилгээний нөхцөл, журмын эх хувилбар нь Монгол хэлээс гадна бусад гадаад хэл рүү хөрвүүлэгдсэн байж болох бөгөөд эх хувилбарын адил хүчин төгөлдөр байх ба аливаа маргааны тохиолдолд эх хувилбар болох Монгол хэл дээрх хувилбарыг баримталж маргааныг шийдвэрлэнэ.

Хэрэв энэхүү Үйлчилгээний нөхцөл, журмын аль нэг заалт өөрчлөгдөх эсвэл хүчингүй болсон тохиолдолд бусад бүх заалт нь хүчин төгөлдөр бөгөөд дагаж мөрдөгдөхүйц хэвээр байна.

ШИНЭЧЛЭЛ

2019/02/10